Арван жилийн сургуулын ард талд хэсэг бүлэг залуус зогсоно. Бүгд тойрог
болон зогссон байх ба тойрог дунд хоёр залуу зогсоно. Тэр хоёр өөд
өөдөөсөө харж зогсох бөгөөд нэг нь нөгөөгөө бодуул илүү махлаг нуруу
өндөртэй аж. Тэр өдрийн хичээл дуусаад аль хэдийн бүтэн цаг өнгөрчээ.
Гэвч эдгээр залуус одоо хүртэл энд байгаа нь сонирхолтой. Энэ бол
Ангараг, үнэг Ганаа хоёр байлаа.
------------------------------------------------------------------------------
Ганаагийн
Ангарагт олгосон 3 хоногийн хугацаа энэ өдөр дуусч байлаа. Ганаа,
Хуланг өөрийн болгоно гэж бодох тусам сэтгэл нь хөдлөн догдолж байлаа.
Тийм ч учраас энэ өдөр сургуулын хүүхдүүдийг нэг их зовоох сонирхол
түүнд байсангүй. Хичээл завсарлангуут тэрээр ариун цэврийн өрөөрүү гүйх
шахан алхан одлоо. Ариун цэврийн өрөөнд түүний гар хөл болох 5 залуу
ирчихсэн түүнийг хүлээж байв. Ганаа бүгдэнтэй нь гар барьж мэндлээд
өврөөсөө тамхи гарган асаагаад, нэг сайн уушиглаж орхив. Удалгүй доод
ангийн хоёр хүү орж ирэхэд, сурсан зангаараа нөгөө 5 залуу дуудах нь
тэр. Тэр хоёр аажуухан дөхөж ирээд доошоо харан зогсов. Ганаа тэр хоёрыг
сайтар ажиглав. Хоёр гардаа урдаа барин арчаагүй нь аргагүй зогсох хоёр
хүүг хараад Ганаа, "Эндээс гарцгаа" гэж тодоор хэлэв. Тэр хоёр Ганааруу
гайхаж хараад, бушуухан гүйж одох нь тэр. Нөгөө 5 залуу гайхсан ч юм
асууж зүрхэлсэнгүй.
Удалгүй цагаан цамцтай 3 нь залуу орж ирэв.
Тэргүүнд яваа залуу нь нөгөө хоёрыгоо бодвол бага зэрэг намхан гэвч,
биеийн хөгжил нь нөгөө хоёрыгоо бодвол өөр түвшинд байлаа. Үсээ шанаагаа
хүртэл ургуулсан байх бөгөөд голоор нь хуваан, нэг нүдээ дарсан байх.
"Юу байна даа Ганаа" гэж урт үст залуу мэндлэв. Ганаа хальт харсан
болоод, "Юмгүй дээ. Чамаар юу байна ?" гэж зөрүүлэн асуув. "Тайвандаа"
гэж урт үст хариулаад, "Одоо хүртэл нялхсыг зовоосоор л байна уу ?" гэж
асуугаад, жуумалзан инээв. Ганаа үүнд илт дургүйцэж байгаа нь нүүрэнд нь
илт байсан ч юм дуугарсангүй. Энэ яриаг өрнөж байх хооронд гаднаас нэг
залуу орж ирэв. "За чи сургуулиас хэзээ гарах гэж байна даа" гэж Ганаа
орж ирсэн залуугаас асуув. "Уучлаарай, би сургуулиас гарч чадахгүй" гэж
Ангараг хариулав. "Хаха, заза тэгвэл би ойлголоо. Замд битгий хөндөлсөөд
байгаарай. Чи ч зөв шийджээ. Тэр охиноос зайгаа барисан болохоор
би
чамайг дахиж зовоохгүй гэж амлая" гэж хэлээд, том дуугаар тас тас хөхрөх
нь тэр.
"Үгүй ээ. Чи буруу ойлгосон байна. Би чиний өгсөн
сонголтоос алийг нь ч сонгохгүй. Харин өөр сонголт сонгосон" гэж Ангараг
намуун дуугаар хэлэв. Тэрбээр ариун цэврийн өрөөний гэрэлтүүлэг багатай
хэсэгт зогссон байсан учир, түүний нүүрний хувирал харагдахгүй байв.
"Юу гэнээ ?" гэж Ганаа хашхиран асууснаа, бие барин тайвшрав. Ганаа
Ангарагыг, "энэ хоёр сонголтыг сонгохгүйгээр өөрийн аргаар
Хулангаас
холдох гэж байгаа юм болов уу" гэж бодов. Ганаагийн нүүрэнд инээмсэглэл
тодроод "За за чи тэр охиноос л холдож байвал. Ямар аргаар гэдэг нь
хамаагүй. За одоо нүднээс далд ор" гэж хэлэв. "Үгүй ээ. Чи ерөөсөө
ойлгоогүй байна. Миний сонголт бол би сургуулиас гарахгүй, бас би
Хулангаас харьцаагаа салгахгүй байх." гэж Ангараг хэлэхэд түүний
хоолойны өнгөнд шийдмэг байдал илэрч байв.
"Юу ? Муу мангар
бацаан надаар тоглоод байна уу ? үгүй юу ? чамайг одоо сургаад өгөе л
дөө" гэж Ганаа хашхираад, гар хөл бологсодруугаа толгойгоороо дохив.
Энэхэн зуур 5 н залуу түүнрүү дайрах нь тэр. Ангараг цочирдон юу хийхээ
мэдэхгүй хөдөлгөөнгүй зогсох бөгөөд, түүний нүд нь томорч ам нь ангайсан
байлаа. Тэрхэн зуур нүүрээ хоёр гараараа халхлан, "Яавал яаг, ямарч
байсан би хулангаас холдож чадахгүй.
Би амалсан шүү дээ" гэж бодов.
Гэтэл ямар ч цохилт Ангарагруу ирсэнгүй. Гайхан гараа нүүрнээсээ
холдуулан хартал, хоёр цагаан цамцтай залуу тэдгээр залуусын замыг хаан
зогсож байв. Ангараг тэр хоёрыг хараад гайхаж орхив. Тэр хоёрын царай яг
ижилхэн байсан бөгөөд мэдээж эхрүүд байлаа. Нөгөө 5 н залуу яаахаа
мэдэхгүй хэсэг зогссоноо, Ганааруу асуусан байдалтай харав. "Юугаа
хараад байгаа гөлөгнүүд
вэ ? Бүгдийнэ бялба болтол нүдээд өг" гэж
Ганаа хашхиран хэлэв. Түүний нүд нь улаанаараа эргэлдэж, амьсгаа нь
түргэссэн байсан нь хичнээн их уурлаж байгааг нь илэрхийлж байв.
"Ойрд
ингэж хөгжилдөөгүй юм байна шүү" гэж хоёр эхрийн баруун талынх нь
хэлэхэд, "Юу чаддагийг чинь харья л даа" гэж зүүн талынх нь
үргэлжлүүлэхэд яг л нэг хүн ярьж байгаа юм шиг сонсогдож байлаа. Энэ
хоёр ихэр үргэлж хамтдаа юмыг хийж ирсэн болохоор тэр хоёр бие биенээ
маш сайн ойлгодог байв. Яг л нэг хүн юм шиг. "За өрөвдөлтэй амьтад минь
хүрээд ир" гэж хоёр ихэр зэрэг хэлээд, өрөн зогсов.
Хоёр эхрийн
хэлсэн үг 5 залуугийн уурыг ихээр хүргэх зорилоготой байсан нь биелж
нөгөө тав ч уулгалан дайрав. Ангараг ийм юм болно чинээ бодоогүй байсан
болохоор гайхах, баярлах зэрэгцэн хүч тэнцүү биш зодооныг харан зогсож
байв.
Хэдийгээр 5 уулаа байсан ч хоёр ихрийг дийлж чадахгүй
байлаа. Гайхалтай нь хоёр ихэр ерөөсөө ямар нэгэн цохилт, довтолгоо
хийхгүй, зүгээр л цохилтуудыг гаргаж (бултаж) байв. Ангараг энэ бүгдийг
нүдээ бүлтийлгэн харж зогсов. Гэнэт архирах маягийн чимээ гарахад,
Ангараг чимээ гарсан зүрүү харлаа. Ганаагийн нүд нь улаанаараа эргэлдэн
түүнрүү гүйн ирж байв. Ганаагийн энэ байдал нь түүнд яг л бурхны нудрага
өөр дээр бууж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэн, түүнийг айдас бүрхэн
авав. Гэнэт Ганаагийн хажуу талаас хөл орж ирэн түүнийг жийн унагаав.
Энэ
явдалд Ганаа ч тэр Ангараг ч тэр мэл гайхаж орхив. "Чи ч ерөөсөө
өөрчлөгдөхгүй хогийн шавхруу юм даа" гэж урт үст хэлээд татаж байсан
тамхиа суултуурлуу шидэхэд, "пссс" гэсэн чимээ гаран тамхи унтрав.
Ганааг өшиглөсөн хүн бол урт үст байлаа. "Би яахаараа хогийн шавхруу
байдын чи л, өөрт хамаагүй хүнийн хэрэгт оролцож байгаагаараа хогийн
шавхруу мэд үү " гэж Ганаа чангаар хэлэв.
Урт үст энийг сонсоод
Ганаа руу эргэж харав. Ганаа түүний харцыг удаан харж тэссэнгүй, түүний
харцанд яахаас ч буцахгүй байдал илэрч байв.
"Сул дорой хүн
дээрэлхэж, бусдыг бүлэглэхээс өөр юм чадахгүй өрөвдөлтэй амьтан. Тийм ч
учраас чи одоо хүртэл хамгийн доод зиндаанд байгаа гэдгээ мэдхүү" гэж
урт үст хэлээд үргэлжлүүлэн "Хоёроо тоглохоо боль, хичээл орлоо багш
загнаад унана" гэж хэлээд өрөөнөөс гарч одов. "Ойлголооо , тэгээд ч бид
хоёр уйдчихлаа" зүүн талын ихэр хэлээд, өөдөөс ирж байсан баруун гарын
цохилтыг зүүн талруугаа биеэрээ эргэн гаргаад, гараас нь барьж аван үүрч
шидэхэд. Шийдүүлсэн залуу нисч байхдаа өөрийн нэг хамтрагчийг мөргөн
хоюулаа газар унах нь тэр. "Та нартай хөгжилдөх уйтгартай юмааа" гэж
баруун талын ихэр хэлээд нэг залууг элгэдэн унагаж, нөгөө залууг нүүрэнд
нь эргэн өшиглөж унагав. Энэ хооронд үлдсэн ганц залуу нь гарч гүйн
зугтав.
Энэ бүхнийг Ангараг үнэхээр мэл гайхан харж зогслоо.
Тэрбээр энэ 3 н залууг их хүндэлж байлаа. "Иймэрхүү асуудлыг халз тулаад
шийддэг заншил байдагдаа"
гэж хэлээд Ангарагруу хараад "Хичээлийн
дараа сургуулын ард талд ирээрэй. Ганаа чи ч гэсэн. Та хоёрын асуудлыг
тэнд л шийдэе. Дахиж иймэрхүү юм хийж бүлгийн нэр битгий гутаагаад
байгаарай." гэж хэлээд урт үст эргэв. "Намайг . . . Намайг Ангараг
гэдэг." гэж чангаар Ангараг хэлэв. Урт үст эргэж хараад "Намайг Зэв
гэдэг" гэж инээмсэглэн хэлээд үргэлжлүүлэн "ер нь бол Соривт л гэдэг юм"
гэж хэлэв. "Алтан багана, Мөнгөн багана" гэж хоёр ихэр хэлээд
үргэлжлүүлэн "Давхар цохилт" гэж инээмсэглэн өгүүлэв. "Та гуравт
баяраллаа" гэж Ангараг инээмсэглэн хэлэв. "Нэг их зүйл биш дээ. За
зоригтой байгаарай. Хичээлийн дараа уулзая" гэж Соривт хэлээд нөгөө
хоёрыгоо дагуулан явж одов.
Ангараг соривтын хэлсэнийг маш сайн
ойлгож байлаа. Хичээлийн дараа болох тэр уулзалт бол, түүний хувьд
зүүдэлж ч байгаагүй зүйл юм. Даруухан, дуулгавартай хүн
болгохыг
хүсэн ээж нь түүнийг хүмүүжүүлжээ. Тийм ч учраас тэр хэзээч хэн нэгэнтэй
гар зүрүүлэх талаар бодож ч байгаагүй аж. Ангараг энэ бүгдийг хэрхэн
мэдэх билээ дээ. Ямар ч байсан Ангараг зориг гарган өөрийн шийдвэрийг
Ганаад хэлсэндээ урамшин бага ч гэсэн зориг орсон байлаа.
"Би
энийг заавал хийх ёстой. Би заавал тэр тулааныг хийх ёстой" гэж Ангараг
өөртөө шивнэж байлаа.
--------------------------------------------------------------------------------------------
"Чи
миний өгсөн аль ч саналыг хүлээж авсангүй, Харин би одоо амалсан
ёсоороо чиний яс маханд чинь ойлгуулах болно" гэж Ганаа хэлээд түүнийг
барьж аван тонгоров. "Пид" хийх чимээ гарав. Ангараг газар хэвтэж
байлаа. Тэрбээр амьсгаа авч чадахгүй хэсэг хэвтэж байгаад арай чүү
уртаар амьсгаа авав. Түүний амисгаа дээрдэж, ямар нэгэн зүйл
хүлээснээсээ тайлагдах гэж тонгочиж байгаа юм шиг л байлаа. Түүний гар
нь салгалж, хөлс нь гарсан байв. "Ха ха ха" гэж Ангараг аажуухан
инээмсэглээд босохыг оролдов. Түүний хөл салганан арай чүү босч зогсов.
Хэсэг хугацааны дараа хөл салнганахаа болиход нуруугаа эгцлэн босов.
Ганаа түүний царайг хараад царай нь хувхай цайв. Ангарагын нүүрэнд
чөтгөрийн юм шиг инээмсэглэл тодорч байв. Харин түүний харц галын оч шиг
л хурц байлаа.
Тэднээс 30 аад метрийн зайтай сургуулын хашааны
гадна талд, хар өнгийн бенз машин зогсох аж. Энд болж байгаа үйл явдалыг
хөндлөнгөөс хүн ажиглаж байгааг хэн
мэдэх билээ дээ. "Энэ залуу
буруу хүнээрээ л оролдож байна даа" гэж машин дотроос ажиглан суусан хүн
хэлэхэд түүний харц, инээмсэглэл нь Ангарагынхтай тун ижил
харагдав.