Тамираа бид хоёр өглөөнөөс хойш хичээл дуустал үргэлж л хамт явдаг байв. Сална гэж байхгүй дээ. Хаа ч явсан хамт. Мань хүн хичээл номондоо намайг бодвол сайн, мат ийг бол хашраана шүү дээ. Хамт байсан хэдэн жилийн хугацаанд хөгжилтэй юм зөндөө л тохиолдож байлаа.
Оюутнуудын үдийн цайны хамгийн гол зүйл бол пирошки байлаа. Ерөөсөө л пирошки авч иднэ. Өдөрт 3 - 4 ийг идээд л бүхэл бүтэн өдрийг даадаг байлаа. Одоо бол ёстой тэгж чадахгүй байх. Нэгэн өдөр бид хоёр "Эмээгийнх" гэж нэрлэж заншсан байнга үйлчлүүлдэг газраа ээлжит үдийн цайгаа хүртхээр орлоо доо.
Уламжлал ёсоор пирошкигоо авлаа. Үүдний хажууд байрлах хоёр хүний ширээнд тухлаад, элдэв хачин зүйл ярьж эхлэв. Ширээний голд шилтэй цуу, хоёр ширхэг 100 ийн ундаа, пирошки бүхий хоёр таваг нэг иймэрхүү л дүр зураг.
Ярианыхаа завсар зайгаар хоолоо зооглох бөгөөд хазах болгондоо шилтэй цууг ээлжлэн авч, пирошкигоо амтлах. Яриандаа хэт халсан байсан учир, цуугаа мэдрэмжээрээ барьж аваад хүчлэн дусааж байлаа.
Би ч шилтэй цуугаа барьж аван, юм ярьсан чигээрээ пирошкируугаа хүчтэйхэн шиг сэгсрээтэхсэн чинь нэг л хөнгөн оргиод гар нороод явчив. Золиг гэж таг нь сул байж, хамаг цуугаа пирошкируугаа хусчихлаа. Хайран пирошки. Одоо ч идэхээсээ өнгөрлөө л дөө хэмээн харуусан бодоод пирошкируугаа харав.
Юун цуу, харин 100 ийн ундаагаа барьж аваад хусчихсан байдаг байгаа. Гэхдээ ундаатай пирошки ч бас дажгүй юм байна лээ шүү.
Манай курс хоёр ангитай байлаа. Нөгөө ангийн хоёр залуутай үй зайгүй найзууд л даа. Одоог хүртэл хамаг юмаа л тэр хоёртойгоо хуваалцаж явдаг юм. Тэр үед баасан ахын төрсөн өдөрийг огтхон ч тэмдэглэдэггүй, ер нь тэгж ууж идэх гэдэг зүйлийг үздэггүй байлаа шүү дээ.
Гэхдээ маш онцгой зүйл гэж байна аа. Бид гурвын дунд уламжлал болсон нэг зүйл байсан юм. Тэмдэглүүштэй үеүүдэд, эсвэл уумаар санагдсан үедээ вино авч уудаг байлаа. Хоёр гурван вино, шоколад, MCS ийн том ундаа аваад UB видео д кино үзэнгээ шимээд суучихана шүү дээ. За тэгээд хөгжилтэй зүйлүүд бас болноо.
Нэг удаа бид 3 цэнгэлдэх орж вино уухаар болов. Зуны сайхан налгар үдэш, сайхан агаарт ногоон зүлгэндээр тухлангаа виногоо шимж суухаар шийдсэн нь тэр л дээ. За тэгээд элдэвийг ярьж хөөрөн шимж суусаар нарч жаргаж бүрий болох тийшээ хандав. Бид гурвын ч ууж идэх юм маань дуусч, хөөрхөн халцгаасан байлаа.
Тэр чинь бас хөөрхөөн уусан винонуудынхаа шилийг нэг газар, ундаануудынхаа савыг бас нэг газар зэрэгцүүлээд өрөөд тавичихсан байгаам. Гурвуулаа морь харчихаад гэр гэрийн зүгтээ жолоогоо залахаар шийдлээ. Морь харангаа алсыг харан найган зогсож байтал, хоёр хар хувцастай хүн тээр тэнд наашаа чиглэн ирж байна аа.
Сайтар хартал нэгнийх нь энгэр дээр нэгэн зүйл гялс хийх мэт болов. За энэ яг цагдаа байна гэж тэрхэн зуур бодоод нөгөө хоёртоо хэллээ. Тэгсэн "хм ийм зэлүүд газар үхсэнийх нь цагдаа байдаг юм бэ !! хая цаашаа" гэжийнэ. Нээрээ ч тийм юм болуу гэж тайвшрав. Тамхилчаад хөдлөхөөр болцгоов.
Яг тамхилж дуусаж байтал, ЗАА АМРЫГ ЭРЭЕ !! гэх нь тэрдээ. Чөтгөр гэж, цагдаа !!! эргээд хартал төрийн цагдаа дүрээрээ зогсож байна аа. За ингээд байцаалт эхлэв.
Яагаад согтууруулах ундаа хэрэглээд байна ?
Энэ чинь согтууруулах ундаа биш ш д!!! энэ чинь вино (Найгацан зогсож байгаан)
Вино ч гэсэн согтууруулах ундаа ЗАО !!!!
Заа !!!
Энийг хараа шил энэ тэрээ бүүр эгнүүлээд тавьцан айн !! хөөрхөн айн !!
Эцсийн бүлэгт торгуул тавина гэж байна аа. Торгуулахгүй гэж гүрийтэл, хэлтэсрүү явна гэж байна. За дагаад явхаар болов. Ингэж байгаад явуулчих байх гэж бодсон чинь тоохчгүй яваад байдаг байгаа. Ийм байдалтай гэрийнхэнд мэдэгдэх юм бол дууслаа л гэсэн үг. Хурдан салая гэж бодоод, унааныхаа мөнгөөр торгуулж орхиод, цэнгэлдэхээс 3,4 рүү явган харисан даа.
Найзууд маань хаана ч байсан, хичнээн удаан уулзахгүй байсан ч гэсэн бид дурсамжаараа үргэлж холбогдож, үргэлж найз хэвээрээ байх болно.
13 сэтгэгдэл:
виночин Цүки. хахаха
Төрийн цагдааг базку яасын ха ха.
Цүки өнөөдөр хуучин цагаа дурсаад Эмээнийхээр орж пирошкидоод стадион явж вино уух уу хэхэ.
hehehe naiz bol naiz bid neg negniige l tuldag!
Ккк. Майр айн.
виног пиав шиг уудаг залуу бас байдагаа ккк
Виноныхоо шилийг базсан уу, тэр үед Зараа байгаагүй болхоор базаагүй юу :P
Tsagdaa agaad torguuljaahaar zugatdag gazar bhgui yu daa.... Sergelen bai l daa he he
goe naajee bi bas tegjiisan sh deee teghedee arai oor vino zadlah geed mod shaashaar bgaad hagalsan yu vino bdgui boldog yum bgaa bizdeee goe shuu
Манай Цуки ч даруухан байжээ. Би лав оюутан байхдаа вино гэдэг юмыг бараг хэрэглэдэггүй байлаа шт. Шууд л цагааныг уусаар байгаад .........ккккк
бас вино уучнаа тэ? хэхэ тэр ундаатай прошки бол дажгүй шүү хө
Хэ хэ ямар олон вино уусан юм бэ. Шилнүүдийг нь эгнүүлчихсэн ай. Арай пиво-г вино гэж нэрэлцийн биш биз дэ.
kkk huurhun yumaa