Эрт босвол нэгийг дуулнаа гэж. Би ч уул нь тийм эртэч хүн биш л дээ. Гэхдээ өнөөдөр их онцлог өдөр бололтой ганц сэрүүн байсан хүн нь би. Дахиан дуунаар сэрүүн байсан учир цаг нар давчидахгүй амар юм. Адаглаад л зурагт үзээд суух цаг гарах юм.
Сэдвээсээ жаахан гажвал, интернэтийг сайн мэдэхгүй мөртлөө ээж аав хоёр маань яаж ашиглахаа мэдээд авцан байна шүү. Биеэр суугаад оролдож чадахгүй ч төлөөний хүнээр бол оролдуулж чадаад байгаа юм. Бас эндээс хэрэгтэй юмаа хангалттай олж чадна гэдгээ ч мэдрээд байгаа.
Адаглаад л ээж маань өнөөдөр цаг агаар ямар байх нь вэ ? гэх жишээний. Гадаадад байдаг ах дүүстэйгээ дүү бид хоёрыг захиргаадан байж холбуулаад, царай царайгаа харалцаад, дуу дуугаа авалцаад байж дөнгөж байгаа улс даа. Өнөө өглөө л анзаарлаа л дөө.
За далийсан шугамыг тэгшилбэл. Олон суваг эргүүлэн байхад чих тогтсон хэдэн зүйлийг та нартай хуваалцая гэж өчүүхэн би бодов. Ицми эгчийн айлдан сургадаг нэгэн зүйлийн талаар жаал жуул юм олж сонсов. Өөрөө бол энэ талаар их сайн мэддэг гэж байгаа.
Түүнээс гадна олж мэдсэн зүйлээ хураангуйлан хүргэвэл:
ДОХ гэдэг өвчнөөр өөд болсон анхны хүн албан ёсоор 1959 онд тэмдэглэгдэж байж. Тэр цагаас хойш өдийг хүртэл, за буруу сонсоогүй бол 15,000,000 орчим хүн зуурдаар одсон гэнэ. Гэвч бүртгэгдээгүй хүмүүсийг оруулбал ойролцоогоор 30,000,000 сая хүн гэж байна шүү таминь.
Нийт өвчтөний 90% нь африкаас тогтоогддог гэнэ. Энэ олон үхэл хагацалын үр дүнд олон олон өнчин хүүхдүүд үлддэг бөгөөд тэдгээр хүүхдүүдийн ихэнхи нь ДОХ ын вирус тээж байдаг. Ийм хүүхдүүдийг асрамжлах газар гэж бас байна аа. Тус байгууллагад нийт 70 орчим хүүхдүүд байдаг. Тэдгээр хүүхдүүдэд ерөнхийдөө цаашдын ирээдүй гэж бол байхгүй.
Ерөнхийдөө тэдгээр хүүхдүүд тус газар үхэх гэж л ирдэг байна. Үхлээ хүлээх гэж гэвэл зүгээр юмуу даа. Ойрын таван жилд энэ тоо 3 дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо гарсан гэж байна шүү. Нэмж хэлэхэд нийт өвчлөгсдийн 1/4 нь хүүхдүүд байдаг гэнэ. Тун чиг аюумшигтай сонсогдож байгаа биз.
Африкийн нэгэн бяцхан улс юмуу даа. За тосгон ч байж магад. Нэрийг нь санадаггүй ээ. Нэг л хэл хугалчихмаар зүйл байсан юмдаг. За улс гээд л явчихая. Тэр улсын 4 хүний 1 нь дохтой гэж байна шүү. Бас л аюултай байгаа биз. Тэгсэн тэнд бас өвчилдөггүй хүн байгаад байна гэнээ.
Нийт 130 аад бүсгүйчүүд байгаан. Бүгд биеэ үнэлдэг. Тэгсэн мөртлөө тусдаггүй. Төрөлхийн дархлаатай. Өдөрт дор хаяж 6 хүнтэй харьцаанд ордог гэж байна. Тэгсэн мөртлөө тусдаггүй. Эдгээр хүмүүсийн цуснаас дээж аван Оксфорд руу илгээх бөгөөд тэнд дээжнээс туршилтын факцин гаргаж аван сайн дурын хүмүүст туршдаг гэнэ.
Тэдгээр хүмүүс бүрэн эдгээх вакцин гаргаж чадахгүй ч гэсэн ядаж явцыг удаашруулах зорилготой байгаа болтой юм.
Өшөө зөндөө зүйл байв ч хэтэрхий нуршсан болчих гээд, дээрээс нь дараа бичлэг бичихдээ нуршая гэж бодов.
Сэтгэгдэлгүй байна