Юу ч болж байсан чамайг би тавихгүй ээ !!!


White Snow - Eru

Анх хайр гэдэг зүйлийг мэдэрсэнээс хойш их хугацаа өнгөрчээ. Хүн бүрийн л адил зовлон шаналал, аз жаргалыг мэдэрсэн. Маш их зүйлийг ч ойлгож авсан. Бүтэлгүйтэх болгондоо маш их шаналал харууслыг мэдэрдэг байлаа.

Сүүлдээ энэ бүхнийг мэдрэхгүйг хичээж, энэ мэдрэмжийг зүгээр л алгасдаг байлаа. Эцсийн бүлэгт хэзээ нэгэн цагт хэн нэгнийг үнэхээр хайрлаж чадах болов уу ? би энэ хайр гэдэг зүйлийг дахиад мэдрэх болов уу ? гэж бодон, эргэлзэх болсон.

Сэтгэл зүрх минь хүйтэн чулуу мэт болсны дээр нэгэнт дүрэлзэн асахаасаа өнгөрсөн мэт санагдаж байв. Гэвч итгэл гэдэг зүйл үргэлж хүнд тэмүүлэл авчирч, цааш хөдлөх хүч хайрлаж байх юм даа.Тийм ч учраас би энэ итгэл хэмээх бяцхан очийг сэтгэлдээн тээж, өдийг хүртэл найдсаар ирсэн юм. Үгүй, найдах биш юм, хүлээсээр ирсэн . . . .

Хэзээ нэгэн цагт зүрх сэтгэлийг минь дүрэлзэн шатхад хүргэх тэр л учирлыг хүлээсээр ирсэн. Харин одоо бол зүрх сэтгэл минь дүрэлзэн шатаж байна. Хэзээ ч хөрж байгаагүй юм шиг. Хэзээ ч хагацал үзээгүй юм шиг.Бас хэзээ ч дурлаж байгаагүй юм шиг. Яг л анхны удаа юм шиг.

Одоо надад өнгөрсөн дурсамжууд хэрэггүй ээ. Өнгөрсөнд туулсан бүхэн өнгөрсөндөө л үлдэж, сэтгэл зүрхэнд минь зай болон холдон одог. Ганцхан чи минь л сэтгэл зүрхэнд минь байг. Зүрх сэтгэл минь зөвхөн чиний төлөө цохилж, чиний төлөө дүрэлзэхийг хүсч байна. Их удаан хүлээж, их удаан хайсан болохоор . . .

Би чамайг алдахыг, явуулахыг хүсэхгүй байна.
Тиймээс юу ч болж байсан, би чамайг тавихгүй ээ.

36 сэтгэгдэл:

null
ENEREL (зочин)

setgel hodolchihloo mash jargaltaigaar

itsme (зочин)

чамайг гэдэг ганц үгий нь аваа хаячуул бүр завкарсан өгүүлбэр болох нь ээ гсн хаха. за балайрах ч яахав. амжилт. тээд тавихгүйдээ гол нь биш явуулкуудээ гол нь байлгүй дээ. явуулкуун төлөө, урагшаа залуу минь

Tsuki-Yama (зочин)

Яасан ч явуулкү дээ. :D

turihan (зочин)

нэгэн ч гэсэн шинэ мэдрэмжтэй болсонд баяртай байна. амжилт

Anime (зочин)

юу ч болж байсан тавихгүй юм биздээ, хөөрхий бүсгүй ч балрах нь дээ kkk :P

Зочин (зочин)

.......Хэзээ нэгэн цагт зүрх сэтгэлийг минь дүрэлзэн шатхад хүргэх тэр л учирлыг хүлээсээр ирсэн. Харин одоо бол зүрх сэтгэл минь дүрэлзэн шатаж байна. Хэзээ ч хөрж байгаагүй юм шиг. Хэзээ ч хагацал үзээгүй юм шиг.Бас хэзээ ч дурлаж байгаагүй юм шиг. Яг л анхны удаа юм шиг.......... Баяр хүрье энэ гайхалтай мэдрэмжийг амасна гэдэг бол сайхан шүү. амжилт.

hiko (зочин)

дээрх зочин би шүү.

Хэрлэн (зочин)

хэхэ Ицми эгчийнхийг уншаад үхтлээ инээв. гутал авч өгч болдгүм гэж учир мэдэх хүнүүс хэлэх юм билээ. аваад өгчүүл гутлаа өмсөөд яваад өгдөг гэсэн.

Anime (зочин)

за юу болжина, тавиагүй л байна уу? күй энэ хүүгийнх цэврүүтлээ тавиач ээ kkk :P

AntiDotE (зочин)

хэхэ, Itsme балайраал. Кэнийм бээ кэниймбэ. амжилт гүсий даа.

maral (зочин)

saihan medee bn, bayr hurgey :)

maral (зочин)

saihan medee bn, bayr hurgey :)

Dream (зочин)

Болж дээ болж. Гүүд лаак

саншайн (зочин)

good luck

Tsuki-Yama (зочин)

Тэр хамгийн эхэнд сэтгэгдэл оруулсан бүсгүй шүү дээ. :D

БОРОО (зочин)

Юу ч болж байсан тавьдагүйм биз дээ. кк. Бас блогтоо Со дуу шахчиж. Энэ ч яах аргагүй дурласны шинж шүү. Ээнээ +Сар+Уул = өөрсдөө л мэд кккк

gera (зочин)

wow u r in love wow!! wish u all the best!!

Chips (зочин)

Dotroos n zurh n shataagaad gadnaas nar shataagaad 2 haluun havsraad ketsuum boljeeh n bnashd... AMjilt

Anime (зочин)

тавиагүй л байна уу, кк joke За good luck pal! :)

bayar (зочин)

юу ч болсон тавьжил болку шүү найзий гэхдээ хүчээр бас барьж болку яамаар ч юм бэ дээ, за за заваарсандаа зууралд зууралд амжилт,

epistle (зочин)

Энэрэл та хоёрт амжилт аз жаргал хоёр хүсэх үлдэж. Азтай бүсгүй байна өөрт нь зориулсан сэтгэлээсээ бичсэн ийм сайхан үгийг уншиж байдаг. бас цүки ч азтай юмаа хөрсөн сэтгэлээ шатаах мэдрэмжтэй учраад л....

заяц (зочин)

тавтх мавих ч яахуудээ гол нь зууралдаад байхаар бас энэ хүүхнүүд чинь тээд бас зугатаад байдаг золигнууд шүүдээ хамаагүй зуурах хэрэггүй шүү тийм биз нөхдөө айн?

Зочин (зочин)

Амжилт хүсий... Надад ч бас хүсээрэй

Давка (зочин)

Цукид амжилт шүү.... 1 хоночлоо тавиагүй л байна уу? кккккк

Витаут (зочин)

Ямар ч сайхан юмбэдээ бүр сэтгэл хөдөлчихлөө...

ENEREL (зочин)

Миний дуртай дуу, миний дуртай өнгө, миний дуртай...

Залуу Маркетер (зочин)

Good Luck

Attila (зочин)

Za hichegeerei ta 2 meni amjilt husye

*раббит* (зочин)

хахаха тавихкү ээээээээ.........

everett (зочин)

Чи шүү андаа. Сайн бариарай тавьж болохгүй шүү... Найз нь бас тавихгүйээ.

maya (зочин)

дурлаж хайрлах ч сайхан шөө,хайртай бүсгүй нь бас хичээгээрэй...

БЛОГНЫ ЭЗЭН (зочин)

ЯАА ЖИНХЭНЭ ДУРЛАЦАН ХҮНИЙ БИЧЛЭГ РҮҮ ГҮЙГЭЭД ОРООД ИРЛЭЭ ДЭЭ ХАРИН Ч НЭГ

Yasashi (зочин)

143 шд

САНАСААР

би ч нэг муу юм гадарлаад байсан юмаа хэхэхэ сайн бариарай хө

юндэн (зочин)

эр хүн болж хө

fohowmen (зочин)

аз жаргал хүсье та хоёртоо

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)