Монгол эмгэнэл

Сүүлийн хэдэн сар юм бичсэнгүй шүү. Ганц хоёр юмны талаар бичиж салхи оруулая байз. Саяхан зурагтаар хүүхдийн ПОЛО тэмцээн гарч байхтай зэрэгцэн хөтлөгчийн хэлсэн хэдэн үг хэд хоног юм бодоход хүргэв. Хөтлөгч маань монгол ард түмний маань соёл, ёс зашил мартагдаж байгаад их л сэтгэл эмзэглэн ярьж байх юм.

Ямар сайндаа л нэгэн бяцхан хүү "энэ морьноос ямар хүүхэд гарах бол?" гэж эцэг эхээсээ асууж байсан талаар ярьж байхав. Бодоод байхад үнэхээр л сэтгэл эмзэглэхгүй байхын аргагүй юм. Ёс заншил, өв уламжлалаа мартаж байгаа нь үндэс угсаагаа мартаж байгаатай ижил. Цаашлаад Өвөг дээдэс, гарал үүсэл гэхээр Чингис, Монгол гэсэн хоёрхон үгнээс хэтэрхээ болих янзтай.

Энэ бүхний үндэс нь юу вэ ? гээд бодоод үзэе л дээ. Үр үндэс болсон бяцхан монгочууд маань яаж хүмүүжиж, яаж боловсорч байгаатай салшгүй холбоотой гэж бодох юм. Эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчидтэй ихээхэн холбоотой. Дээрээс нь бидний хэт баруунжиж байгаа, хот сууринруу чиглэсэн хөдөлгөөн зэргээс болж байна гэж мунхаг би бодов.

Би бага байхдаа шагайгаар наадаж, оньсого тааж, үлгэр яриулж, хонь хургатай ноцолдож өсч байлаа. Ядахдаа жилдээ 3 сар хөдөө хээр байх боломж олддог байсан юм. Харин одоо хүүхдүүдэд маань сургууль, цэцэрлэг, бэлтгэл ангид нь юу зааж байна. Одоо лав морь уралдуулж, шагай нясалж, яст мэлхий өрж тоглох байтугай ганцын ширхэг шагайч цэцэрлэгт байхгүй байгаа байх. Үүний оронд нөгөө л барууны хэдэн тоглоом байгаа даа.

Манай залуу үеийнхэн дунд бас энэ талаар мэдэх хүн хичнээн байгаа билээ, адаглаад дээлээ яаж эвхдэгийг мэдэхгүй хүнтэй нилээн л таарах болж. Энэ чинь юу болж байна таминь минь. Бодох л асуудал. Үр хүүхэд, хойч үе маань Чингис, Монгол гэсэн хоёрхон үгэнд л үндэс угсаа, ёс заншил, өв уламжлалаа багтааж өсөх нь зөв үү !!! 

Малаа ялгахгүй, түүхээ мэдэхгүй, ёс заншил, өв уламжлалаа мэдэхгүй өснө гэдэг тунчиг эмгэнэлтэй бөгөөд харамсалтай. Хэрвээ энэ бүгдийг хойч үедээ үлдээхгүй орхигдуулах аваас монгол улс оршин тогтносоор байсан ч оршихгүй байгаатай ижил болох бусуу. "Түүхээ мэдэхгүй хүмүүн, ойд төөрсөн сармагчинтай ижил" гэж үг байдаг.

Энэ үгний утгыг ухан бодовоос ихээхэн гүн агуулгатай нь харагдаж байна. Сармагчин ойд төөрнө гэж байх уу ? энэ нь цаагуураа сүйрэл гэсэн утга санаа агуулж байна гэж ойлговол буруудахгүй биз. 

20 сэтгэгдэл:

null
SpySec

үнэхээр үнэн шүү. Хэтэрхий глобалчлагдах нь монголд зохихгүй. Тэр байтугай глобалчлалын эх орон америк хүртэл түүх соёлоороо гайхуулдаг шүү дээ

beki (зочин)

tii shd yag vnen

Зочин

Бодохгүй байхын араггүй нээрээ үнэн

Зочин

Бодохгүй байхын араггүй нээрээ үнэн

Attila

зөв сэдэв хөндөжээ...
үнхээр зарим нэг хүнийг хархаар хэцүү санагдах юм байна шүү дээ!!!

Оранж

Ёооё тэр АХА-г үзүүл бүүр боож үхмээр чимшиг, стоо заримд нь харамсаж толгой сэгсэрмээр байдаг шүү нээрээ тэ?

tsoomo

Корэ сериал үзээл өсөж байгаа хүүхдүүд балдуушаа мэдхү дээ

Maral (зочин)

tehh, unen unen

Энэрэл (зочин)

үг хүүхдээ л олигтой өсгөж, зааж сургаж хүмүүжүүлэх минь

Eba (зочин)

Zuv and mine chi zuv sedev hundujeeeeeeeeee
Saagii chi ch mundag zaluu yum aaaaaaa
Anddaa msj bicheerei za

Анчин (зочин)

АХА гоя шдээ савж унаад таардын. Эцэг эхээс нь хүнүү тэр байгаа байдлын 90 хувь шалтгаалах байхөө

LoveLove

Тийшд тийшд би хүртэл бага байхдаа зөндөө тоглолдог байсан байж алаг мэлхий өрж чадахаа байцан байлээ шагай няслах шагай шүүрэх алаг мэлхий өрөх морь уралдуулах гээл зөндөө тоглоом тоглодог байжуулээ одоо шагайтай айл бараг байхаа боольсон байхоо манай хүүхдүүд бол пс хараад эсүүл тэлвизээр хүүхэлдэйн кино солонгос сериал үзээл өсжийшд

Tuka (зочин)

за юу байна. Овоо гайгүй юм бичээд байх юмаа. Тэгсэн хэрнээ бичгийн чинь алдаа яасан ч их юм бэ дээ. Аливаа улс орны ёс заншил, түүх энээ тэрээ гээд чиний бичээд байгаад чинь улсынх нь бичиг үсэг ч бас ордог гэж бодогдохын. Тэгсэн чи нэг л том ярих мөртлөө ярьж байгаа юмныхаа эсрэг үйлдэл хийгээд байгаа юм бишүү. Бас энэ сэтгэгдэл бичиж байгаа нөхдүүд ч бас худлаа гарууд байна даа. Нэг л том том юм ярих мөртлөө өөрсдийнх нь хийж байгаа нь ярьж байгаагийнхаа эсрэг байхын. Чиний бичсэнийг бас бусад сэтгэгдлүүдийг хүмүүс уншиж байгаа шдээ. Тэгсэн баахан алдаатай бичгийг чинь уншаад алдаатай чигээр нь бичээд байвал тэгээд эх сайхан монгол хэл маань одоо байхгүй болно гэдгийг ойлгохгүй л байгаамаадаа. Хариу хүлээе.

Tsuki-Yama (зочин)

Тукад баяраллаа. Чиний хэлж байгаа түмэн зөв. Анх уйгаржин бичиг зааж эхлэхэд туршилтын туулай болж байсан хүн чинь би шүү дээ. Тэгээд энэ крилл үсэг гэдэг юмыг чинь өөрөө л уншиж бичиж сурсан царай нь энэ. Өөрөө ч энийгээ бас мэдээд байдаг юм. Цаашид анхаарах болно. Нөгөө талаас би алдаатай бичдэг гээд үзэл бодлоо илэрхийлэхгүй байж болохгүй биз дээ. Уул нь энэ крилл үсэг гэж байхаар уйгаржин бичгийг л сайтар судал үндэсний бичиг болгон хойч үедээ үлдээвэл зохилтой гэж мунхаг би бодном.

Амарсайхан (зочин)

Үүнд телевиз өөрөө буруутай даа

LoveLove

Тука гэдэг нөхөрт аль ч хэлэнд ярианы хэл гэж байдын бид нар бичгийн хэлээ мэдкүдээ ингэж бичдэг гэж бодоо юу чичас бичсэн юмаа уншуул ярианы хэл явж л байна "бодогдохын, байхын, шдээ, байгаамаадаа" г.м. Уг нь бол бодогдох юм, байх юм, шүү дээ, байгаа юмаа даа гэж бичих байх л даа.

Света

Өө хэлэх үг алга. Манай хүүхэд хотод төрсөн ч гэсэн ядаж л морьноос биш гүүнээс хүүхэд биш унага гардаг гэдгийг мэднэ. Тэхээр ээж ааваас их олон зүйл хамаарна.

Anime

Тухайн нөхцөлд бидэнд мал аж ахуй чухал бас ч гүй нилээд зэвүүн эдийн засгийн тогтолцоо нь болж байсан бол одоо тийм биш болжээ, тэхээр хүссэн хүсээгүй бид үүнээс холдох л болно.
Монгол хүн, Монгол гэдэг зүйлийн амь нь хаана нь байдгийг сайн судлах хэрэгтэй байх л даа, дээлэндээ байна уу? эсвэл мал аж ахуй даа байна уу? үүнээс хамаарч түүнд нь анхаарал хандуулах хэрэгтэйл дээ.
Минийхээр бол Монгол сэтгэлгээ гэж нэг юм байгаа байх л гэж таадаг юм шдээ ккк, тэр сэтгэлгээг нь тухайн үедээ шагай, алаг мэлхий өгч байсан байж болох юм, тэгвэл түүнийг нь өнөөгийн нийгэмд юу өгч болохоор байна гээд л ер нь их судалгаа хэрэгтэй юм байна доо.
Бидний мэддэг бүхэн хэрэгтэй зүйл байсан эсэх нь эргэлзээтэй!

"I hear babies cry...... I watch them grow
Theyll learn much more.....than Ill never know"
гээд цаад караокэд чинь дуулаад байна айн ккк :P

Tuka (зочин)

Tsuki-Yama-д гэж хэлэхэд би ч бас тэр уйгаржин бичгээр чинь эхэлж ном уншиж сурч байлаа. Тэглээ гээд одоо хэрэглэж байгаа үсгээрээ буруу бичээд байх хэрэг байна уу тэ. LoveLove-д ч гэж хэлэхэд мэдээж тэр ярианы хэл байдаг гэдгийг хэн ч мэднэ. Тэгээд ч би та хэдийг монгол бичгээ мэдэхгүй байна гэж хэлээгүй . Зүгээр л та хэд бичлэг хийж байна тэрийг чинь олон хүн уншиж байхад алдаа багатай бичээсэй гэсэн үүднээс л хэлсийн. Санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх чинь бүр үндсэн хуулинд хүртэл байдаг шүү дээ.

AntiDotE

Хамгийн чухал санаа төгсгөлийн өгүүлбэрт оржээ гэж мунхаг би сэтгэнэм.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)