Күэ нээрээ хөгийн ч юмаа даа . . .

Эрхэм уншигчдад энэ өдрийн мэндийг өөрийн зүгээс хүргэж байна. Наадмын маргааш намар гэдэгчилэн намар цаг ирж буйг илэрхийлэн ойрноос сэрүүн салхи салхилж байна. Үүнтэй холбоотойгоор таньж мэдэх хүмүүс мэр сэр эмгэгт өртөх болов . Та бүхэн намрын бэлтгэлээ эртнээс базааж хувцас хунараа зузаалбаас аливаа эмгэг өвчнөөс холуур байхын дээр сэтгэл тэнэгэр, амжилт бүтээлээр дүүрэн байх болно гэж мөхөс би сэтгэнэм.

Олон юм нуршиж, та бүхнийг чилээлгүй гол зүйлдээ ороё. Хөгийн ч гэмээр, хөгжилтэй ч гэмээр нэгэн явдалыг та бүхэнд хүргэе гэж бодов. Энэ зуны "Play Time" үзчихээд гэрийн зүг хөдөлж байх үед тохиолдсон явдал л даа. Халдвартаас хороолол орох автобусанд суулаа. Хоёр том цүнхтэй юмаа /Майхан, Хөнжил гудас, Хувцас хунар гэх мэт зүйлс/ газар тавиад тухлаад суулаа.

Халдвартаас автобусанд сууж байгаа Ихэнхи хүмүүс бол "Нарантуул" худалдааны төвд ажил амьдарлаа залгуулдаг хүмүүс байдаг. Их л тав тухгүй орчин тухайн үед бүрдээтэхлээ. 4 - 5 н согтуу хөгшчүүл, идэр насны харчууд орж ирээд суучлаа даа. Кондуктор эгч маань ч нэг их мөнгө төгрөгөө нэхсэнгүй 'томоотой байгаарай' гэж ганц үг хэлчээд яваад өгөв. Бодвол таньдаг бололтой юм.

Төд өдөлгүй хоёр нь хоорондоо муудалцаад эхлэв, согтуу л болсон хойно, нөгөө ухамсар, ёс суртахуун гэдэг хүлээс нь мэдээж байхгүй шүү дээ. Нэг нэгнийгээ ална хядна дээрээ тулаад, удалгүй зодолдов оо. Тэгсэн ко эгч хүрч ирээд хоюуланг тас тас алгадаатахсан чинь нам болдог байна шүү. Яг л нэг цэцэрлэгийн багш, үймүүлсэн нөхдүүдийг алгадаад авч байгаа юм шиг харагдав. Болохгүй байсан нэгийг нь хөөгөөд буулгачихав.

Тэгсэн удалгүй дахиад зодолдоод унав бүр 3 уулаа шүү. Ко эгч таван салаа боов амтлуулахаар гүйгээд ирлээ дээ. Тас няс хийгээд л явчихав. Би яасын ? энэ чинь өөрөө л болохгүй байсан ш д гэж хэлэх нь яг л цэцэрлэгийн хүүхэд. Тэгсэн нэгийг нь бүүр айхтар нүдээд, алгадаад уналаа шүү. Би ч гайхаад л арай хэтэрч байна гэж бодоод юм хэлэхийн завдалгүй эгч хүү тачигнадаг байгаа.

Тэгсэн мань хүн хэлгүй болж жүжиглээд, яг зодоон болсон чинь хараагаад, яриад унаж л дээ. Тэрэнд их дургүй нь хүрсэн бололтой. Энэ бүхний дараа тэр хэдийн хажууд сууж байсан өвгөн КО эгчийг шүүмжилж гарав аа. Чи яагаад иймэрхүү юмнуудыг суулгдаг юм бэ ? иймэрхүү юм болж байгаа нь чиний л буруу! зорчигчдын тав тухыг алдууллаа ! чи ер нь суулгахгүй байх ёстой юм байгаа биз дээ гээд л, яншиж гарав аа.

КО эгч бууж өгсөнгүй 'Таниар заалгахгүй ! дуугай бай ' гээд л хэсэг маргалдав. Тухайн үед бол их л тавгүй, тухгүй нөхцөл байдал үүслээ дээ. Удалгүй өвгөн буугаа явчихав. Тэгсэн нэг согтуу нь 'миний тортой юм алга' гэжийнэ. Дахиад л нөгөө 3 чинь зодолдоод унав. Чи авсан би авсан дээрээ тулж байна.

Тэгсэн нөгөө КО эгчтэй үзэлцээд байсан өвгөн аваад бууцан байвал яах уу? Лут зальтай өвгөн байна лээ дээ. Сайн хүний дүр эсгэж анхаарал сарниулаад л, буухдаа хүний юм аваад буучихсан байгаа юм. Төд удалгүй гэрийн гадаа бууснаар тэр эвгүй, тухгүй мэдрэмжээс салж билээ. 

18 сэтгэгдэл:

null
Анчин (зочин)

эртээр манай өвөө тортой юмтай ирсэн шүү.

Турьхан (зочин)

автобусанд тухтай явна гэж бараг л байдаггүй юм даа. харин ч чи өөрөө хэн нэгний довтолгоонд өртөөгүй дээ л баярлах хэрэгтэй шүү хэ хэ хэ

bataa

хэзээ нэг бие биесээ хулгайлж, дээрэмдэж, алж талалгүй амьдрах юм болдоо

Анчин (зочин)

метротой болохоор

Энэрэл (зочин)

ёооё нээрээ адал явдлаар дүүрэн явсийшүү, тэр алгаджаа нь тэ ккк ий ий ий аймар. хөөрхий КО эгч чадах ядхаараа л байсийшд уг нь.

suugii (зочин)

co nar arai dawardiishdee. chimhej ntr . Yamar huuhdee zodoj bgaa bishdee. Zarim garuudiig buuhgui ngenguut ni shuud malgaig ni gargaj shideedl nuguh ni yaltgui malgaindaa ywaa shaachjaagaam chen

helloworld (зочин)

согтуу хүн хүн биш гэж нэг үг дуулсым байна.

МЭС

Суусан газраасаа тортой юм атгадаг атгаг санаатай амьжиргаатай адтай өвөө байна даа.

Tsuki-Yama (зочин)

Дайны хажуугаар дажин гэж үг байдаг даа. Тиймэрхүү л юм болсон хэрэг.

Хэрлэн (зочин)

давьтаргүй өвгөн бэ. хэхэхэ

ul medeh

Өвгөн бол лайтай сурцтай байна ай.

soo (зочин)

tiim olon yumtai baij taxi barichihgui dee... he he

Оранж

одоо ч хөгшин залуу эр эм гэлтгүй л хэцүү болсон штээ...... стоо аймаар.......

tsoomo

туучи юмдаа

Ицми

сэргэлэн гарууу гүй юу... дүү чинь харин ай ккк

AntiDotE

Кэкэ, зүгээр шд. Биенд сайн.

Света

Одооны хүүхдүүд болохоо байж гэж ирээл мундаг хэлдэг хүнүүс байдаг шд. Нэг харсан зүйлээ тэр цаг үеийн бүх хүнүүст хамааруулж ирээл бидний үед тийм байгаагүй этр гэдэг. Тээд үлгэр дуурайл болж байгаа хүнүүс нь ийм байдаг.

SpySec

хммм... хэцүүхэн ч юмаа даа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)