Намар цаг хаяанд ирээд хаалга тогших болж дээ. Хорвоо ертөнц гэж сонин юм шүү. Өчигдөрхөн л ногоон байсан модод өнөөдөр гэхэд хувцасаа сольчихсон байх юм. Бодоход, хавар бидэнд сэтгэл догдлол, хайр сэтгэлийг авчирдаг бол харин намар бидэнд уйтгар гуниг, ганцаардлыг авчирдаг юм шиг.


Өглөө гарахад л намрын салхи, баяр баясал, хөөрч догдолсон сэтгэлийг минь үлээх мэт хийсгэн одох шиг. Цаанаа л нэг зэврүүн, хүйтэн хөндий мэдрэмж. Оюутан насанд гудамжаар алхаж явахдаа эргэн тойронд шарлах моддыг харан, хөл доор минь хөглөрөх  навчисын шаржигнах чимээг сонсоод нэг л их хөндүүрлэн уртаар санаа алддаг байж билээ.


Ертөнцөд мөнх зүйл гэж байдаггүйг, ирсэн шигээ буцдаг гэдгийг, эхлэл байхад төгсгөл байдаг гэдгийг ойлгуулах шиг. Хэдий бид энийг ухаараагүй ч гэсэн өөрийн эрхгүй санаа алдан уйтгарладаг бололтой юм. Өөрийн эрхгүй л тэртээх он жилүүд дурсагдаж, нүдний өмнө зурайдагсан.


Гэхдээ энэ намар нэг л өөр байна. Хэдийгээр намар байгаль дэлхийг нөмрөн авсан хэдий ч миний сэтгэлийн хавар дуусаагүй байна. Дуусах ч биш дөнгөж эхлэж байна. Гадаа навчис шаралсан ч сэтгэл зүрх минь нов ногооноороо дөнгөж соёолж байна.




Амьдрах сайхаан.

17 сэтгэгдэл:

null
Энэрэл (зочин)

энэ бол жаргалтай эхлэл...

Заяц

Энэ намар надаа нэг л сайхан эхэлсэн дээ ер нь намар бол надад их армаанчиг байдаг болохоор би намарт дуртайм шд золиг гэж сайхан байнааа намар чи

КОШЕЙК

Хавараас намар нь илүү гоё оо

Attila

сайхан шд амьдрал...

амжилт хүсье...

хэхэхэ

дурлагч

Сайхан хайртайгаа учирсан болоод тэр биз. Кккк. Амьдрал үнэхээр сайхан шүү.

Оранж

Яассс сайхан ийн... Жаргалтай эхлэл.. Бүүр их Аз жаргал хүсий........

Анчин (зочин)

хавраас өвөл гоя шдээ. сэтгэл хөдлөл, гал халуун хайр, шинэхэн цэцэг ургамал энэ тэр юу ч байхгүй. амар нэг л хэвийн .

Narhan

neeree uwul bas l saihan shuu

Tsuki-Yama (зочин)

Өвөлд дуртай дуртай. Ер нь хамгийн дуртай улирал нь ч байж магадгүй. Цас чаргаар наадаал, гулгаал. Конькигоор гулгах дуртай болоод ч тэрүү мэдкү. Дээрээс нь харшил хөдлөнө энэ тэр гэж айхгүй амар ш д.

kukla (зочин)

намарт би дуртай, салхи нь хаврынх шиг хатуу ширїїн биш намуухан зєєлхєн, бас намар хамгийн гоё єнгєтэй нь гэдгийг та нар мэдхїї. Шар єнгєнд би угаасаа дуртай л даа.

БОРОО

Амьдрах сайхан байх тусмаа их эмзэг байдаг юм. Би юу хэлэх гээд байна вэ гэвэл бие биендээ хичнээн их хайртай байна тэр хэмжээгээрээ нэг нэгэндээ амархан гомдчих гээд бдг юм шүү. Бас цаагуураа энэ чинь жаргал дааж амьдрах тухай л хэлээд байгаам шүү дээ. (ахмадын өдөр болохоор сургааль айлдчихлаа ккк)
Цуки маань аз жаргалтай сайн сайхан байгааг харах ч урамтай шүү. Ядаж л амархан согтохоо болчихдог юм билээ :P

Tsuki-Yama (зочин)

ХАХАХАХАХА. Жаргал даах тал дээр ч үнэний хувьтай шүү. Ууж идэх тал дээр бол яахав дээ. Нээрээ ч амархан согтхоо больчихсон шүү :p

Амарсайхан (зочин)

Намар дурлах сайхан бололтой юм аа. Сэтгэл дотор нялхраад л. Яргуй ханхлуулаад л. Цүки шиг

Света

Сэтгэлд өглөө болгон хавар ирж, шинээр дахин дахин яргуй дэлгэрээд л... Буцах шувуудыг харж гуниглахгүй, сэтгэлийнхээ нууранд ирэх хун цэнг хүлээн нялхамсаад л... Нээрээ намар дурлах сайхан юм шиг байна аа.

Sunbeauty (зочин)

сайхан юмөө сайханийн ккк

Tsuki-Yama (зочин)

Дурлахын хувьд намар дурлаагүй шүү. Хавар дурласын. ккк

Сэтгэлд минь хайр байгаа учраас л намар арай өөр байгаад байгаам

Оранж

Бороо аль дээрээс хойш Цукиг амархан согтохоо больсон банйа лээ л гээдийлээ...кккк

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)