Анхны цас, хайртдаа илгээх захиа . . .

Өнөөдөр орж байгаа цаснаас өмнө цас орсон л доо. Гэхдээ хувьдаа тэдгээрийг анхны цас гэж бодоогүй. Учир нь жаахан чанарын шаардлага хангаагүй л дээ . Харин өнөөдөр яг энэ мөчид орж байгаа цас бол миний хувьд анхны цас юм. Анхны цас бидэнд юу мэдрүүлдэг билээ дээ ?  тэр бүгдийг би одоо мэдэрч байна.

Анхны цас гэнэт орсон шигээ бас надад гэнэтийн бэлгийг авчирсан юм. Анх удаа амьдралдаа чин сэтгэлээ илэрхийлсэн захидлыг хайрт хонгорхон бүсгүйгээсээ авлаа. Амьдралдаа хэзээч ийм жаргалтай байж үзсэнгүй ээ. Хайрлах, хайрлуулах хүнтэй байх үнэхээр сайхан юмаа. 

Хэзээ нэгэн цагт насныхаа хайр дурлалтай учирч, хамт баясаж, хамт зовж, амьдралын ээдрээ нугачааг хамтдаа туулсаар өнө мөнхийг хүрнэ дээ гэж боддог байлаа. Харин одоо энэ бүхнийг туулан өнө мөнхийг хүрэх зам маань нэгэнт эхэлжээ.

Тиймээ, энэ бичлэгийг би хайртынхаа захианы хариу болгон бичиж байна.

Эмээ өвөө болчоод хоюулаа гудамжаар хөтлөлцөн алхаж, бие биенээ зөөлхөн үнсэж, кино үзэж, цэцэг чамдаа бэлэглэж, паб д суугаад пиав уунгаа хайрын тухай яринаа. ;D

Чамдаа хязгааргүй хайртай шүү.

БИЕ СЭТГЭЛ МИНЬ ЗӨВХӨН ЧИНИЙХ БАЙХ БОЛНОО.

Өгсөн амлалт, тавьсан тангарагийг минь анхны цас, энэ бичлэгийг унших хүн болгон гэрчилэг.

Яг одоо энэ цас бидний сэтгэл зүрхийг холбож, чин хайрыг минь гэрчилж байгаа шиг, жил бүрийн анхны цас бидний хайрыг баталж, чи бидний сэтгэл зүрхийг холбож байг.

Цас хаялсаар . . . . 

27 сэтгэгдэл:

null
Анчин (зочин)

хайр дурлалд нь амжилт. анхны цас аа гэж...
дашрамд - өглөөний дасгалаа сайн хийгээрэй ккк

БОРОО

Өнөөдрийн цас бол ОУ чанарын шаардлага хангасан ISO 9001, 9002 юмуу тэ. хэхэ.

Арслантай авдар (зочин)

Би лав гэрчлэхгүй дэг.Надаас асуувал МЭЭДКҮҮ л гэнэ хахахааа

Энэрэл (зочин)

143 so much ma lil leveret

Оранж

Харин стоо гоё цас оржийно тэ?

Хэрлэн

гэрч болох ч айхтар хариуцлагатай ажилшт. та 2 юу авч өхийн ийм хариуцлагатай ажил хийсэн юм чэн. хахаха наргиа

tsoomo

заа баяр хүргий

Zoya

өнөөдрийн цас ч од болжийнааа

SUNShine®

Зүрх Сэтгэл 2-ын дараагийн хоер гого хос

аз жаргал хүсье

AntiDotE

Айхтар айхтар. Амлалт бол амлалт шүү дээ. Амжилт :).

МЭС

Амжилт хүсий Гэхдээ дэлхийн дулаарал та хоёрт нөлөөлөхгүй тэ?

Зочин

neere zurh setgel 2 neeh goe goe yum negendee bicheed l baidag baisan odoo 3 laa bolchihson shde :)

Yagtiimee (зочин)

БИЕ СЭТГЭЛ МИНЬ ЗӨВХӨН ЧИНИЙХ БАЙХ БОЛНОО.

Өгсөн амлалт, тавьсан тангарагийг минь анхны цас, энэ бичлэгийг унших хүн болгон гэрчилэг.

гэнэ үү. За хүүр минь энд тэнд шоудаж яваад надтай таарав айн гэссс хахахаха... Зөөз амжилт хүсье. Өөр юу гэхэв

Янзагахан

хэ хэ хэ шуудхан хэлэхэд та 2т атаархжийна шүү. Яасан ч гоёийн хэ хэ хэ. За би бол гэрчилнээ гэрчилнэ

Номинка (зочин)

ямар хүмүүс нь ийм азтай байдаг байнаа

barbie

Аз жаргал хүсье та 2-тоо. Антидоте блог уншихгүй байгаан байхдаа хн ккк :).

United words of Chee***

Өө яасан сайхан бичлэг вэ.

erika

хэн нэгэнд ингэж дурлаж үзхийнсан... хэзээ нэг ирэхийн бол доо... аз жаргал хүсий...

Коала

Хохо гэрч болсышөө. Өөрөө өөрөөсөө л урвав даааа

Attila

гэрчилнэ гэрчилнэ... хэхэхэ амжилт

SJoker (зочин)

Гэрч болчих шиг боллоо кк

Tsuki (зочин)

Та нартаа зөндөө их баяраллаа. :D

Mr.Saika (зочин)

Тэр паабд сууж пиав уунгаа хайрын талаар ярихыг бол өчигдрөөс эхэлцэн байх шиг байлээшд тэ хэхэ

gulliver (зочин)

AZ jargal husii dee, uur ch yu gehev . bI udku ingeed hairtaigaa uchraad namaig gerchleech geed yavj baihiin uzliitei eruuliig uud uud ni urgun uurtuu devshuuley

Энэрэл (зочин)

Гулливерийн ерөөл бат орших болтугай ккк

Галдаа

Энэрэлийг дарсан хаана ороод ирэв Би...

Энэрэл (зочин)

Энэрэлийн хонгорынд ороод ирлээ Галдаа кккк

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)