Сайн байцгаана уу?
Joomla 1.5 д зориулсан Google Analytic Plugin -ийг та бүхэнд танилцуулах гэж байна. Мэдээж үүнтэй төстэй Plugin ууд зөндөө байгаа. Гэхдээ энэ plugin маань өөрийн гэсэн онцлогтой юм. Хэрэглэхэд хялбар байхаар бодож хийсэн. Дээрээс нь танд зөвхөн хэрэглэгчдийг (True visitors) track хийх боломжийг олгодог. Гадагшаа чиглэсэн холбоос, хайлт, алдааны хуудсуудыг мөрдөх боломжийг бас олгоно. Хэрэв та хүсвэл хэрэглэгчдийн группийг мөрдөлтөөс хасч болно. Жишээ нь: Та administrator эсвэл super administrator ийг мөрдөхийг хүсэхгүй байгаа бол тохиргооны хуудсанд чагтлаад л болох болно.
Энэ plugin маань Joomla Extension Directory д багтсан байгаа бөгөөд хүсвэл сэтгэгдэл үнэлэмж өгч болох юм. Бид цаашид уг бүтээгдэхүүнээ өшөө илүү олон боломжтой болгох, хэрэглэхэд илүү хялбар байлгахын тулд хичээн ажиллаж байна.
Хэрэглээд үзээрэй та бүхэнд таалагдана гэж бодож байна.
Бидний тухай илүү эхийг та эндээс мэдэж авч болно.
1 сэтгэгдэл:
амжилт амжилт