Энэ нэг айхтар ханиад гараад баллаж байна аа. Эхэндээ гахайны ханиад гэж явж байсын, тэгсэн гахайнаас яг тусаад байна гэсэн нотолгоо байхгүй болохоор хүний ханиад болчихож байгаам. Тэгсэн саяхан нэг муур бас тэр ханиадыг нь туссым байх, удахгүй муурны ханиад болох байлгүй.
Манай олон нийтийн телевизийнхэн "Гахайны ханиад" биш "Хүний ханиад" гэх болсоныг мэдээгүй л байгаа бололтой юм, "Гахайны ханиад" гэж ирээд л баахан юм ярих. Нэвтрүүлэх, бичих юмныхаа талаар жаахан ч гэсэн судалгаа, шинжилгээ хийдэггүй бололтой юм.
За одоо бүгд л маск зүүх болж. Энэ ер нь зөвч юмуу? буруу ч юмуу?. Уул шугамандаа бол эрүүл хүн маск зүүх шаардлагагүй юм байгаам ш д. Ханиад томуу туссан күмс, эсвэл ханиад томуутай хүнтэй харьцах үедээ маск зүүх хэрэгтэй гэж байгаам ш д.
Мянга ярихаар үнэн болдог гэдэг шиг сүүлдээ сэтгэл дагаад зүүмээр ч юм шиг санагдаад л байх юм. Хоол ундаа сайн идээд, амралтаа сайхан зохицуулаад байхад л хангалттай гэж байгаам. За тэгээд маск зүүлээ гэж бодход их учиртай зүүх хэрэгтэй.
Ээлжийн 5-6 масктай байх хэрэгтэй. Тэрийгээ хоёр цаг тутамд сольж зүүнэ. Зүүснийгээ тусгай уутанд хийх хэрэгтэй. Тэгээд орой хариад тэрийгээ сайхан угаагаад ариутгаад хатаагаад маргааш нь зүүх нь байна ш дээ. Тэгсэн күмс бол өдөржингөө нэг маск зүүгээстэй.
Тэр чинь тэгээд эрүүл саруул байлгана гэж бодож байна уу? Харин ч тусах магадлалыг нь өндөрсгөнө гэж байгаам ш д. Хүний шүлсний дуслаар халдварладаг учир удаан маск зүүх юм бол нөгөө дуслууд чинь хуралдаад өвчин тусах магадлалыг өндөрсгөх нь байна ш дээ.
За тэгээд байгууллагууд маскгүй бол оруулахгүй энэ тэр гэдэг болчихож. Тэгсэн яасан күмс орохдоо маскаа зүүж харуулчаад орсоныхоо дараа аваад кармаалчихаж байгаам. Би ч гэсэн тэгж л байгаа. Одоо бүүр үнэмлэх, пропуск болцон. Маскаа үзүүлээд орно. Маскаа үзүүлээд гарна.
Уул нь ийм зориулалттай эд биш юм байгаам ш д. Ер нь тэгээд маск энэ тэр гэж худлаа дүр эсгэж байхаар, ариун цэврийн тал дээр байгууллагууд анхаарвал илүү үр дүнгээ өгнө шүү. 2 - 3 цагийн зайтай нойлын өрөө, оффисын өрөөний хаалганы бариулуудыг цэвэрлээд ариутгаад байвал илүү л үр дүнтэй байх.
Огт худлаа юм ярьж онхолдоогүй шүү. Олон улсын эрүүл мэндийн байгууллагын сайтаар нэг шагайчихаарай. Тэнд чинь байгууллага, хувь хүнд зориулсан заавар, зөвлөгөө бүгд байна лээ. Ядаж тэрийг харчихмаар юм.
WHO -- ийшээ ороод үзнэ биз.
За тэгээд бүгдэд нь эрүүл саруул, энх тунх байхын ерөөлийг дэвшүүлэе.
4 сэтгэгдэл:
ерөөл бат оршиг
хурай хурай хурай...
харин тхх.. би маск зүүхээ больцон......
харин төхх, манай ажлыхан нэг хэсэг маасаггүол оруулахгүй гэснээ гаднаа маасгаа зарку байгаамдаа тээд хаа байсан төврүү орж маасаг авалтайчиш, ажлаасаа хоцорхуу тэ үнэн дүффф. одоовол үнэн тоохоо байцан байлээ ккк он гараад энэ ханиад намжихын гэсс харин 5 сараас шувууны ханиад дэгдэнэ гэнүү миний чих тэгээ сонсцон байхын ккк