Их удлаа шүү . . . .

Зиак. Бичлэг бичээгүй удсан байна шүү. Эргээд жаахан юм бичиж эхэлнээ. Гэхдээ одоо ганцаардал, уйтгар гунигийн талаар бичихгүй ээ. Бичих ч үндэс алга. Тэгээд тэрийгээ бичихгүй гэхлээр бичих юмгүй болчих юм.

Та нар сайн уу? би сайн. Ингээд л бичих юмгүй болчихож байгаам.  Саяын амралтын өдрүүдээр ч сайхан амарлаа шүү. Зулзагаа эрхлүүлээд л, үнэхээр сайхан амарсоон. Нэг их удахгүй зулзага маань гархаар 2 зулзагатай болох юм байлгүй дээ. 

Зулзагаа саначлаа шүү золиг гэж. Би чинь архаг тоглоомчин байсан хүн шүү дээ. Сурсан юмыг сураар боож л байгаа гэхдээ долоо хоногт дор хаяж гурван цагийг бол сайхан наадаж өнгөрөөнөө. Гэхдээ садаа мундайхгүй шүү. Ээж байна, аав байна, бас зулзага байна. Багахан хэмжээний эрх ашгийн тэмцэл өрнөнө л дөө. 

Зулзагадаа моцартын хэдэн концерт татаад өгчихсөн гэдсэнд байхдаа сонсож байвал сайн гэсэн. Хамт сонсохоор ёстой нам унтаж байгаам. Классик юм ч цаанаа л өөр юм байна лээ. Урд шөнө зулзага тонгочсонуу ? хөрвөөсөн үү ? яасан мэдкүү? ээжийнх нь гэдэс нь нилээн томбойцон байсан шүү.

Бид хоёр ч жаахан сандарсоон.  Тэгсэн угаасаа тэгдийн гэнэ. Жаахан илээд бүүвэйлчүүл зүгээр болчдог гэнэ. Яасан ч олон зулзага гээд биччив дээ. Бүүр төөрөөд мангар болчлоо. Эхнэрээ өхөөрдөөд зулзага гэдэг байхгүй юу, бас удахгүй төрөх үрээ зулзага гэдийн. Жаахан салгаж ялгаж өхөөрдөхгүй бол асуудал үүсч магад.

Энэ талаар сайн бодож байгаад дараа бичнээ.

Цагаан сар ч боллоо. Өнөөдөр бууз хийнэ гэсэн. Шууд нойр хүрч байна шүү. Хэд хүртэл бууз хийхийн болдоо. Гялс хийгээд л гялс унтмаар байна шүү. 

18 сэтгэгдэл:

null
ХЭРЦГИЙ ХЭРЭМ

хөөрхөн юмаа

ХЭРЦГИЙ ХЭРЭМ

ёстой хөөрхөн.

Энэрэл (зочин)

ааваа орой хурдан ирж буузаа хийгээрэй ингэнээ жулжага нь ккк

Undriga

Зулзагуудаа том жижгээр нь л тодотгож дуудах хэрэгтэй юм байна даа ккк

LoveLove

Ээлдээ та 2 тээд хурим нтр хий л дээ. Хос гарахаар л за сайхан хуриманд очно нтр гээл бодоодайсан яасс байхгүй шүү

tsuki (зочин)

Бар жил хурим хийж болдоггүйн гэсэн. Мэдээж хийлгүй яахав. Бодсон юм байгоо. Марталгүй уримз. Харин бэлгээ бодож байгаарай ЛофЛоф оо

Аанхаа

хөөрхөн ухаантай зулзагатай болоорой гэж ерөөеөөө

~Freedom writer~

Яасан хөөрхөнийн....Нээрээ "Хэвлийд сонсгох ая" гэдэг жирэмсэн эхчүүд сонсох зориулалтын CD дбг юм блээ шдээ хө. Тэгээд аав нь бас байнга гэдсэнд нь хүрж бх сайн гэсэн. Гэдсэнд нь бхаас л зулзагадаа элэг бүтэн гэдгийг нь мэдрүүлж бдын гэнээ....

Эрка (зочин)

Танай гэр бүлд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

Энэрэл (зочин)

чадах хэрээрээ л буузаа хийлээ, хүндэтгэх шалтгаантай гээд нааг шууд амруулж байгаам чэн, тэхээс яахавдээ нуруу өвдөөд алкжээлээшд ккк гэхдээ л овоо хэдэн бууз чимхцээн ккк. одоо бол нөгөө аянуудаа сонсоод л гохх гохх гэмээр байна шүү ккк

HERO

Ямар сайхан юм бэ, За удахгүй гарах зулзаганд нь Аз жаргал хүсэе. бас та 2 ч гэсэн.

tsuki (зочин)

Бүгдэд нь баяраллаа. Бууз гэж их ажлын ард гарчаад л суужийшүү.

САНАСААР

сайн байна

Batsy

Баяр хүргье. Хөөрхөн жижиг зулзагатай болоорой. Буузаа хийцэн гэдэг чинь бас сайхан мэдээ байна. :D

Заяц

САЙН УУ цүки ? би нэээрэн анх чцүкияма биш цүгдгэр ямаа гэж уншиж байжүүлээ чи нэрийг хэхэ.
Энүүгээрээ нэг эргэлдэж бай хө бүр хоосорчиж

Attila

надаа бууз... :)

tsuki (зочин)

цүдгэр ямаа нь энэ хавиараа эргэлдэж байна аа. ККК
@Attila: Цагаан сараар идээрэй

Оранж

нээрээ их удлаа шүү... Тээд манай Энэрэлийг эмзэг байгаа дээр нь битий гомдоож байгаарай за. Удкү хөөрхөн зулзагатай болох та 2 тоо аз жаргал хүсий. Өө нээрээ тийн ямар хүүхэдтэй болохоо мэджааз дээ? нтр.....

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)