За аалзны тор гэхээр ямар том аалзны тор вэ ? энэ тэр гээд гайхаад байв. Интернетийг хэлж байгаам шүү. Мэдэхгүй бол мэдэж аваарай. Эрт дээр үед нэг лам ирээдүйд энэ дэлхий аалзны тороор бүрхүүлэх болно гэсэн юм гэнэ лээ. Тэр нь тэгээд интернетийг хэлж байсан юм байх.
Аалзны торонд аюулгүй зорчино гэдэг бол одоо нилээн тулгамдсан асуудлын нэг шүү дээ. Ялангуяа манайханд бол бүүр ч хэцүү. Учир нь бүгд ПИРАТ үйлдлийн систем, анти вирус, програмууд ашигладаг. Ядаж байхад аалзны торны хамаг л болохгүй газар, нүх сүврүү орох дуртай лүднүүд байгаам шүү дээ.
За тэгээд тэндээсээ бөөсдчихсөн гараад ирнэ, өөрсдөө ч мэдэхгүй. Хэрэглэж байгаа хамаг юмных нь хугацаа нь дуусаад, хар дансанд ороод, ажиллаж амисгалхаа болино шүү дээ. За өөрийн туршлагаас хэдэн зүйлийг хэрэгт дуртай сониуч нөхдүүдэд хуваалцая гэж бодов.
Би хувьдаа бол аюулгүй байдалдаа тунчиг анхаарч хөдөлмөрийн аюулгүй байдлын журмыг айхтар мөрддөг хүн шүү дээ. Яаж ийж байгаад ориг виндовс олоод авсан бас ориг антивирус олоод авчихсан. Гэхдээ одоо Windows гэдэг үйлдлийн систем огтхонч ашиглахгүй байгаа. Харин UBUNTU гэж үйлдлийн систем ашиглаж байгаа. Ер нь бол WINDOWS оос дутахгүй ээ.
За WINDOWS гэдэг унаа ашиглан ААЛЗНЫ ТОРООР зорчдог хүмүүс аан гээд уун гэж бай. Хэрэгтэй хэдэн юм хэлэх гэж байна.
Нэг үнэгүй АнтиВирус програм байнаа цаана чинь. Нэрийг нь AVAST гэдэг юм. Энийг суулгаад байнга ТОРДООД (UPDATE хийх) байвал ач тусаа ихээр өгнө шүү. Тэр KASPERSKY, BITDEFENDER зэргээс бол дутахгүй, илүү ч байж магад.
MALWAREBYTES гээд нэг юм байна. Янз бүрийн вирус, хорлон сүйтгэх зориулалттай програмуудын эрлэг. Энийг суулгаад ТОРДООД байвал AVAST ахтайгаа нийлж байгаад WINDOWS ийг харин ч нэг цэвэрлэнэ шүү дээ.
Дараагийн програм бол SPYWARE BLASTER гээд юм байна. Энэ бол Интернет хөтчийн (BROWSER: FIREFOX, INTERNET EXPLORER зэрэг) чинь аюулгүй байдлыг бүрэн хангана шүү дээ. Хууль бус вэб сайтуудад ихээхэн хэмжээний тагнах зориулалттай (COOKIE) зүйлүүд байдаг. Тэдгээрээс хамгаалах зориулалттай. Таны PC ний энхийн манаанд найдвартай зогсоно шүү дээ. Гол нь бас сайн тордох хэрэгтэй.
Энэ гурван програмыг суулгаад ажиллуулчихсан байхад PC ний чинь дархлааны систем хамгийн сайн байх болно. Дараа нэг бүрчлэн заавар бэлдэж бичлэг болгож оруулна. Тэрнээс өмнө өөрсдөө сонирхмоор байвал холбоосыг доор оруулсан байгаа шүү. Тэндээс татаад татаад авцагаачихана биз. ЭХ ОРНЫ ХИЛ АМГАЛАН ТАЙВАН БАЙГ
12 сэтгэгдэл:
AVAST-г хэрэглэж байсан кас-г бодуул дээр чимшиг санагдсий шүү..... Суулгаж өгсөн хүндээ ч байсан байж магад нтр........
өөө баярлалаа өөө баярлалаа
ажлын комыг ч IT man хийчдэг болоххор мэдкүн.
Харин энэ 3-ыг чинь гэрийнх дээ аваачиж суулганаа баярлалаа. Гэснээс би бас убунтуг сонирхоод байгаа. Цаанаасаа үнэгүй гэсэн тээ.
мэдмээр юм бн мэдкү нэгэнд нь блогийг чинь зааж өгмөөр юм бна
Тайнкс
@Оранж Угаасаа илүү. Цаадах чинь мэдэрсэн
@Санасаар, Үжка зүгээр хөө тус болж байвал болох нь тэр
@Хэрэм Хэрэм тэрүүгээр яадаг байна. Үнэгүй үнэгүй.
@Sunbeauty тэгээрэй хөө. Мэдэхгүй нэгэнд нь хэлэх хэрэгтэй.
Тайнкс сөү мач.
Би битдефендер 2008 аар үлгэн салган хамгаалуулдаг ухаантай. Энийг чинь татаж авъя байз. Их баярлалаа
Нээрээ энийг чинь суулгаж үзье
Хоёр дахь товарищ нь суулгасан чинь шантаж хийгээд эхэллээ. Таны системд 615 алдаа байна. Надаас 39 доллараар юм худалдаж ав гээд
@Амарсайхан ах та MALWAREBYTES аар бүх дискээ шалгаад дууссаны дараа "Show Results" товчийг дархаар шинэ цонх нээгдэнэ. Тэндээс бүгдийг нь сонгоод REMOVE хийгээрэй. PURCHASE дарвал шантаажлаад унана шүү. :D
Өөө баярлалаа Цуки
Би AVG8 2018 он хүртэл лицензтэй хэрэглэдэг ухаантай :P (нэтээс л олсон эд) энийг чинь татаад татаад авчий :)